ГССҮТ, ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын эмч нар хамтран эрхтэн хадгалах мэс заслыг энэ сарын 21-ний өдөр амжилттай хийлээ.
Тодруулбал, эмчлүүлэгч 28 настай, эрэгтэйн баруун талын атгаал ясны дээд хэсгийн хорт хавдрыг авч баруун талын атгаал ясыг тайран мөрний үеийг сольсон эрхтэн хадгалах мэс засал хийсэн юм.
Дашрамд дурьдахад, ГССҮТ сүүлийн 10 жилд нилээд олон шинэ технологийг Монголд амжилттай нутагшуулсан. Тухайлбал, түнхний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөгний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөг, түнхний дурангийн мэс засал хийдэг болсон байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87445
30768
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.