Видео-ЭМЯ: Гурван тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

2020-10-21 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалтын талаарх мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн тохиолдол 40.7 саяд хүрлээ. Үүнээс 30 сая орчим нь эдгэрсэн бол 1.1 сая хүн энджээ.

Харин манай улсад ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Сүүлийн хоёр хоногт гурван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 327 болж, үүнээс 32 буюу 96 хувь нь эдгэрээд байна.

Эдгэрсэн хүмүүсийн тав нь сувилалд, ес нь гэрийн ажиглалтад, үлдсэн 298 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 15 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 10 нь хөнгөн, тавынх нь биеийн байдал хүндэвтэр байна” хэмээн мэдээллээ.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.10.12-НЫ 11:00 ЦАГ/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.10.12-НЫ 11:00 ЦАГ/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, October 20, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.