“Дэм дэмэндээ” хөтөлбөр энэ сарын 24-нөөс эхэлнэ

2020-10-20 Мэдээ мэдээлэл

Монголын Оюун Ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 10 жилийнхээ ойн хүрээнд олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаа ба нийгмийн хариуцлагын хүрээнд “Дэм дэмэндээ” хөтөлбөрийг 2020 оны аравдугаар сарын 24-нөөс өдөр эхлүүлэхээр болжээ.

Тус хөтөлбөрийн зорилго нь аюулт цар тахлын үеэр ард иргэдийнхээ эрүүл энхийг сахин хамгаалж халдварт өвчний голомтот ажиллаж буй Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг эрүүл мэндийн салбарын төлөөлөл болсон байгууллагын ажилтан, эмч, сувилагчдын хүүхдүүдийн оюуны хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа аж.

Хөтөлбөрийн хүрээнд уураг тархины бүтэц, онцлогт тохирсон ой тогтоолтын сонирхолтой аргачлал болон бүтээлчээр суралцах арга барилыг суралцагчдад эзэмшүүлэх зорилготой нэг сар гаруйн хугацаанд үргэлжлэх “Memory Focus” сургалтад нийт 17 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулахаар болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.