ЭХЭМҮТ-д 40 нярай мэндэлжээ

2020-10-20 Мэдээ мэдээлэл

 👉 яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2055 дуудлага ирснээс 980 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1075 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 112, хүүхдийн өвчлөл 86, осол гэмтэлтэй холбоотой 232 дуудлага зонхилсон байна.

☝️ Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
✍ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.10.20-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Эмнэлэгт цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 3486 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ. Үүнээс 1904 нь цаг захиалж, 366 дуудлага зөвөлгөө, мэдээлэл авчээ.

☝️Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
👨‍⚕️👩‍⚕️ Даваа гарагт яаралтай тусламжийн тасгаар нийт 1078 хүн үйлчлүүлсний 385 нь осол, гэмтлээр ГССҮТ-р үйлчлүүлжээ. ЭХЭМҮТ-д 40 нярай мэндэлжээ.

Амбулаториор нийт 5196 хүн үйлчлүүлсний 1705 нь хөдөө, орон нутгаас байв. Нийт 272 мэс засал хийгдэж, яаралтай 80, төлөвлөгөөт 192 мэс засал хийгджээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3442 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 252 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлж байна.

😷☝️Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.