Д.Нямхүү: 879 хүнд хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй

2020-10-16 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын тархалт дэлхийд болоод манай улсад ямар байгаа талаар мэдээллээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Аравдугаар сарын 14, 15-нд буюу сүүлийн хоёр хоногт нийтдээ 879 хүнд хийсэн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Сэлэнгэ аймгийн Алтанбулагт нэмэлтээр лаборатори байгуулсан. Тэнд ХӨСҮТ-өөс мэргэжилтэн очиж хамтран ажиллаж шинжилгээ тогтворжсон байгаа.

Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 320 байна. Үүнээс 311 нь эдгэрсэн нь 97 хувийн эдгэрэлттэй байна. Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад 297 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан.

ХӨСҮТ-д есөн хүн эмчлэгдэж байгаагийн биеийн байдлыг үнэлбэл долоо нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна” гэв.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.10.16-НЫ 11:00 ЦАГ/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.10.16-НЫ 11:00 ЦАГ/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, October 15, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.