ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн өдөр тутмын нэгдсэн тоон мэдээллийг танилцууллаа.
ЭМЯ-ны мэдээлснээр, эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2713 дуудлага холбогдож амбулаторийн цаг захиалжээ.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч энгийн утасны тарифаар тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа аж.
Өнгөрсөн хоногтЯаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2106 дуудлага ирснээс 512 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1155 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр архи, даралт ихсэх, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага ихэссэн байна.
ЭХЭМҮТ-д 34 нярай мэндэлсэн бол ГССҮТ-д осол, гэмтлээр 309 хүн үйлчлүүлжээ. Яаралтай 61, төлөвлөгөөт 161 мэс засал хийжээ. Амбулаториор нийт 5004 хүн үйлчлүүлсний 1540 нь хөдөө орон нутгаас иржээ.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг салбар яамнаас зөвлөв.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87449
30787
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.