Д.Сумъяабазар: МАН сонгуульд өндөр ёс зүйтэй өрсөлдөнө

2020-09-7 Нам хөдөлгөөний амьдрал
Д.Сумъяабазар: МАН сонгуульд өндөр ёс зүйтэй өрсөлдөнө

Нийслэлийн МАН-ын хорооноос ИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ танилцууллаа. Энэ үеэр МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн амжилтаа буухиалж, үнэмлэхүй ялалтаа орон нутагт бататгах чухал цаг үе ирлээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН Улаанбаатар хотод 24 мандатаас 22-ыг буюу 91.7 хувийн түүхэн ялалт байгуулсан.

Нийслэлчүүд утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хотыг хүсэж байна. Нийслэлчүүд орон сууцтай, ногоон байгууламжтай, ажлын байртай, эрүүл, боловсролтой, соёлтой, ээлтэй хотыг иргэд хүсэж байна. Тийм ч учраас дээрх асуудлуудыг бид сайтар судалж тооцсоны үндсэн дээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, шинээр хийж хэрэгжүүлэх оновчтой шийдлүүдээ бид нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.

Бид энэ удаа нэр дэвшүүлэхдээ нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг иш үндэс болголоо.

Бусад намууд Орон нутгийн хурлын сонгуульд албан бус эвсэл болж оролцохоо зарлалаа. Улс оронд Covid-19 цар тахлын үеийн онцгой дэглэмтэй байгаа энэ үед бид ариутгал халдваргүйжүүлэлтдээ онцгой анхааран, улс төрийн өндөр ёс зүйтэй, хуулийн хүрээнд сонгуульд өрсөлдөх болно. Бусад намууд, бие даагчиддаа ч мөн өндөр ёс зүйтэй сонгуульдаа оролцохыг уриалж байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид:

Баянгол дүүрэг (6 мандаттай) 

1 дүгээр тойрог: Д.Ихбаяр, Ө.Сумъяабаатар

2 дугаар тойрог: Ж.Батбаясгалан, Гангамөрөн

3 дугаар тойрог: М.Мэндбаяр, Б.Сэмжидмаа

 Баянзүрх дүүрэг (10 мандаттай) 

4 дүгээр тойрог:  Б.Дэмбэрэл, Т.Ууганбаяр,

5 дугаар тойрог: Б.Бямбажаргал, Ганчимэг,

6 дугаар тойрог: БЭнхбаяр, Ү.Оюунзул,

7 дугаар тойрог: Н.Баянмөнх, Л.Батбаяр

8 дугаар тойрог: Б.Пүрэвдагва, Б.Сүхбаатар,

Сонгинорхайрхан дүүрэг (10 мандаттай) 

9 дүгээр тойрог: Р.Дагва, Ц.Төрхүү,

10 дугаар тойрог: Б.Сэргэлэнбаатар, Н.Баттөр,

11 дүгээр тойрог:  Ж.Сандагсүрэн, М.Баярчимэг,

12 дугаар тойрог:  Г.Төгөлдөр, Н.Говьсайхан

13 дугаар тойрог: Н.Алтаншагай, Б.Мөнхцэцэг,

Сүхбаатар дүүрэг (4 мандаттай) 

14 дүгээр тойрог: О.Мөнгөншагай, М.Халиунбат

15 дугаар тойрог: Г.Төмөрбаатар, Ш.Батбаяр,

Чингэлтэй дүүрэг (4 мандаттай) 

16 дугаар тойрог: Н.Батсүмбэрэл, Б.Мөнхбат,

17 дугаар тойрог З.Төмөртөөмөө, Л.Ариунтуяа

Хан-Уул дүүрэг (6 мандаттай)

18 дугаар тойрог: Ж.Алдаржавхлан, Б.Мягмар,

19 дүгээр тойрог:  Б.Цэрэн Б.Өнөбат,

20 дугаар тойрог: Б.Одсүрэн, Л.Отгонжаргал

Багануур дүүрэг  (2 мандаттай)

21 дүгээр тойрог: Ц Даваасүрэн, Т.Отгонболд

Багахангай дүүрэг (1 мандаттай) 

22 дугаар тойрог: С.Эрдэнэбаяр

Налайх дүүрэг (2 мандаттай) 

23 гуравдугаар тойрог: Ч.Раднаабазар, Б.Нэргүй

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.