С.Эрдэнэ ажилгүй ч амьдрах “аргаа” олоод байгаа юм биш үү

2020-09-29 Нам хөдөлгөөний амьдрал

Баянгол дүүргийн “ван” гэгддэг С.Эрдэнэ өнгөрөгч хугацаанд таван тэрбумаар байраа намдаа “хөлсөлж” гэнэ. Гэхдээ намын нөхөддөө түрээс гэж хэлэхгүйгээр өөрөө л ханцуйндаа тооцоолоод байсан гэх шив. Харин тэрбээр албан тушаалаасаа бууж, ажилгүй болохоороо гэнэт түрээсээ нэхэж, намынхнаа харвуулах дөхөж. Уг нь ч бүхэл бүтэн намын төв аппаратыг орох оронгоор хангана гэдэг томоо том. Энэ бол яах аргагүй том хүний үйлдэл мөнөөс мөн.

Янз нь АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намынхаа санхүүд С.Эрдэнийг албанаасаа буусны дараа аудитын шалгалт оруулж. Харин эл шалгалтаар олон янзын мөнгөний асуудал илэрч, “байрны эзнийхээ“ гэдэнг хөдөлгөчихгүй яав гэж. Ингээд Ц.Туваан дарга нь С.Эрдэнэд хэд хэдэн удаа учир байдлыг танилцуулж хэлсэн ч нөгөөх нь луу унжиж, юун төлбөр тооцоо төлөх манатай байрнаасаа намаа хөөгөөд гаргачихсан юм дагуу. Ядаж байхад ҮБХ-ны гишүүдийн шахалт шаардлагаар намын даргаасаа огцорч ууртай байсан С.Эрдэнэ ван суудлаа тавьж өгнө гэж мэдэгдээд л, маргааш нь буюу долоо хоногийн дотор АН-ыхныг байрнаасаа хөөж гаргаад VIP засвар хийлгээд байгаа аж. Ийнхүү С.Эрдэнэ АН-ынхныг хувийнхаа орд харшид хэдэн жил үнэ төлбөргүй тансаглуулсныхаа хариуг өндрөөр үнэлж оффисын түрээс, ашиглалтын зардал, ажилтнуудын цалин хөлс гээд АН-ыг удирдаж байхдаа гаргасан зардал бүрээ дээрх таван тэрбумд тооцон суутгасан гэх яриа ч гишүүдийнх нь дунд яригдаж байна. АН-хан одоо яана даа. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсан эл өдрүүдэд баян даргынхаа уурыг хүргэж, орох орон оочих аягагүй болох нь дээ. Гэхдээ ч амьд хүн аргатай л даа.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.