“Pио Тинто”-гийн ээлжит хуурамч жүжиглэл

2020-10-1 Uncategorized

Австралийн унаган иргэдийн түүх соёлыг хадгалсан газар нутгийг болон уугуул иргэдийн түүх соёлтой холбогдох 46 мянган жилийн настай агуйг тэсэлж дэлбэлж эвдэж нураасан дуулиант хэрэг явдлаас болж Дубайн дээрмийн болон луйврын гэрээг байгуулсан Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан Себстьян Жак, Зэсийн асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Крис Салисбюри тэргүүтэй тус компаний уридлагууд огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж дэлхийд томоохон жүжиг тавьж байна.

Одоо 6 хүний нэрийг захиралд дэвшүүлж байгаагийн дотор Монгол Улсын иргэн Рио Тинто компанийн Эрчим хүч эрдэс баялгийн салбарын захирал Б.Болд орж байгаа нь мөн л Монголчуудыг хууран мэхэлж байгаа хэрэг юм. Түүнийг хэл ам таталдаг дайн байлдаантай цус нөжтэй Африкийн төслүүд дээр ажиллуулдаг.

Рио Тинто компани дэлхийн өнцөг булан бүрт хууль бус ажиллагаа түрэмгийлэл явуулдаг, маш их маргаан хэрүүл тэмцэл эсэргүүцэл дайн байлдаан өрнүүлдэг. Серби улсад дайн явуулж газрын ховор металл Литийн төслийг дуулиантай эхлүүлэх гэж байна.

Монголд огт төлөхгүй хэмээн гүрийж байгаа татварын маргааныг Арбитрын шүүх дээр эцэслэн өөрийн талд шийдүүлж Монголын Байгаль орчинд нөлөөлөх хуурамч үнэлгээ, Усны үнэлгээ зэргийг хийлгэх тийм хуурамч тоглоомын захирлыг хайж байгаа тухай мэдээлж байгаа нь тоглоом юмаа.

Нэн ялангуяа Австралийн уугуул иргэдийн соёлтой холбоотой бүхэл бүтэн агуйг дэлбэлсэн, учраас Австрали хүн тавьж Австралиудыг хууран мэхэлж магадгүй гэж бичиж байна. Аль эсвэл Австрали бус хүн тавьж Австралиудыг тайтгаруулах гэж байна. Оюутолгойн усны хуурамч үнэлгээг хийхэд оролцсон Монголын зарим нөхөд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын Байгаль орчин нийгэм эдийн засгийн хуурамч хуудуу үнэлгээг хийхэд оролцож байгаа нь сэтгэл түгшээж байна.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.