ХӨСҮТ-д эмчлүүлж буй хоёр иргэний биеийн байдал хүнд байна

2020-09-29 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-наас өнөөдөр (2020.09.29) коронавирус халдварын талаар ээлжит мэдээлээ өглөө. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 568 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.  

Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан нийт 313 тохиолдлоос 305 нь эдгэсэн байна. Эдгэрсэн хүмүүсийн 291 нь ажиглалтаас гарсан бол гэрийн ажилаглалтад 4, хяналтад 10 хүн байгаа юм. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол батлагдсан найман хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдгээрийн хоёрынхон биеийн байдал хүндэвтэр, зургаагийнх нь хөнгөн байгаа аж.

Өчигдөр (2020.09.28)-ийн байдлаар Эрүүл мэндийн яамны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 5138 хүн үйлчлүүлсэнээс 35 нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байжээ.Тэдгээр иргэдийн 1546 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэ. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3164 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 175 нь хөдөө орон нутгаас ирээд буй юм.

Эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 907 хүн тусламж авсан бол 1800-0119 дугаарын утсанд 2708 иргэн ханджээ. Мөн  ЭХЭМҮТ-д өчигдөр 38 хүүхэд шинээр мэндэсэн байна. Тус  төвд таван хүүхэд угаарын дуудлагаар хүргэгдэн ирж, эмнэлгийн тусламж аваад буцсан гэж албаны хүмүүс хэллээ.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.