Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хүүхдийн өвчний эмчилгээ, оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн клиник болон ортой эмнэлгүүдээс томуу, томуу төст өвчний мэдээг энэ сарын 14-нөөс эхэлж авч байхаар болжээ. Долоо хоног бүрийн даваа гарагийн 10.00 цагт nemg.statistic2019@gmail.com хаягаар эмнэлгүүд мэдээгээ тогтмол өгч байх ёстой юм байна.
Энэхүү мэдээллийг цуглуулснаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувийг тооцоолон гаргахад чухал гэж үзэж байна. Тиймээс үнэн зөв, бодит мэдээллээ тогтмол өгөхийг анхааруулжээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87446
30776
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.