Чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг сайжруулах сургалт боллоо

2020-09-19 Мэдээ мэдээлэл

Улсын нэгдүгээр төв эмнэлэг/УНТЭ/-т 9 дүүрэг 21 аймгийн дотоод шүүрлийн эмч, өрхийн эмч, сургагч багш нарыг хамруулсан чихрийн шижингийн нэгдүгээр үе шатны эрт илрүүлэг, өөрийн хяналтыг сайжруулах талаар сургалт 5 дахь өдрөө үргэлжлэв.

ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих төслийн хүрээнд болж буй сургалт нь 3 үе шаттай бөгөөд ийнхүү нэгдүгээр шатны сургалт дуусаж байна.

Энэхүү цуврал сургалтын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотоод шүүрэл судлал, диабитийн төвийн дарга С.Янжмаагаас тодруулахад, “Нэгдүгээр үе шатны сургалтаа өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ сургалтад 200-гаад эмч хамрагдсан. Хамгийн гол асуудал нь чихрийн шижинтэй өвчтнүүдийн 1, 2 дугаар шатны эрт илрүүлгийг хийх, оношлогдсон чихрийн шижин өвчтэй хүмүүс өөрийн хяналтыг сайжруулах зорилгоор энэ төсөл сургалтыг явуулж байгаа юм. Бид нар 1, 2 дугаар шатандаа хяналтыг зөв хийж явуулсны дүнд 3 дугаар шатны чихрийн шижин өвчтэй хүний тоог бууруулах ач холбогдолтой. Энэ сургалтыг цаашид явуулсанаар нэг удирдамж, зөвлөгөөгөөр өвчтөнөө хянах, зөвлөмж өгөх, хяналтаа сайжруулах, өвчтөний амьдралын чанар нь сайжрах, өвчтөнг урт наслуулах боломжийг бий болгох юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.