Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн эмэгтэй амаржиж хүүтэй болжээ

2020-09-18 Мэдээ мэдээлэл

Коронавирусээр халдварласан 59 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Ингэснээр, манай улсад коронавирусний батлагдсан 311 тохиолдлын 302 буюу 97 хувь нь эдгэрээд байна. Үүнээс 281 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусан бол гэрийн ажиглалтад 13, сувиллын ажиглалтад 8 хүн байгаа юм.

ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 9 хүн эмчлүүлж байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.

Өчигдөр улсын хэмжээнд 1 408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Түүнчлэн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д өчигдөр өглөө амаржиж, хүүтэй болжээ.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.