Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн Япон улсын эмч нартай хамтарсан онлайн сургалт хийлээ

2020-09-16 Мэдээ мэдээлэл


Улсын гуравдугаар төв эмнэлэг “Жайка” Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Мэргэжлээс шалтгаалах уушгины эмгэгийн эрт үеийн оношилгооны чадавхийг сайжруулах” сэдэвт 3 дахь удаагийн сургалтыг онлайн хэлбэрээр 2020 оны есдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн дүрс оношилгоо, уушги, мэргэжлээс шалтгаалах өвчин судлаач, цээжний хөндийн мэс заслын болон гуурсан хоолойн дурангийн нийт 130 эмч, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд тус сургалтыг Япон улсын туршлагатай, чадварлаг эмч нарын баг ZOOM программаар удирдан явууллаа.

Сургалтаар амьсгалын эрхтэн тогтолцооны халдварт өвчин /COVID19/, уушги тоосжих өвчин, асбестозын нөлөөллөөс үүсэх өвчнүүдийн дүрс оношилгоо: хорт болон хоргүй хавдрууд, цээжний хөндийн дурангийн оношилгооны ач холбогдол, амьсгалын замын эмгэгийн дурангийн шинжилгээ, оношилгооны орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт арга зүйн талаарх мэдлэг олгож, харилцан туршлага солилцлоо.

<

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.