Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцын үзлэг хийж байгаа эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Үүнд:
- ХСҮТ, хувийн хэвшлийн эмнэлэг дээр багш, ажилтныг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлын явцтай танилцаж, мэргэжил арга зүйгээр хангав.
- Байгууллагууд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ хийх хамрагдах багш ажилтан, иргэд болон өвчний улмаас эмнэлэгт хандаж байгаа иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний урсгал зохион байгуулалтыг тус тусад нь тодорхой гарган, чирэгдэл, ачаалалгүй ажиллаж байна.
- Боловсролын салбартай нягт хамтран ажиллаж, өдөр, өдөрт орох багш, ажилтны тоог гарган төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Үзүүлж буй багш, ажилтны сэтгэл ханамж сайн байна.
- Эрүүл мэндийн тухайн хуулийн 44.1.6-д Ажил олгогч товлолын дагуу өөрийн байгууллагын ажилтныг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах гэсэн үүргийг нэмж өгсөн. Ажил олгогч нар ажилтны ажлын цагийг зохицуулж, үзлэгт хамруулахад анхаарлаа хандуулж эхэлж байна.
Одоогийн байдлаар нийт 53000 багш ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багц үзлэг, шинжилгээнд хамрагдахаас 14000 гаруй багш, ажилтан хамрагдаад байна.