Энэтхэгийн чөлөөт бөхийн тамирчид “Covid-19”-ийн халдвар авчээ

2020-09-9 Мэдээ мэдээлэл

Энэтхэгийн чөлөөт бөхийн зургаан тамирчны цар тахлын халдварын шинжилгээний хариу эсрэг гарсныг бөхийн холбоо нь мэдэгдсэн байна.

Токиогийн олимпийн наадмын эрх аваад буй хоёр бөх коронавирусийн халдвар авчээ. Тодруулбал, 2019 оны Нур-Султаны ДАШТ-ий мөнгөн медаль Депак Пуная, хүрэл медальт Винеш Фогатаас эерэг хариу гарсан байна.

Түүнчлэн Нур-Султаны ДАШТ-ий хүрэл медальт Рахур Аваре, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Вики Чахар, 65 кг-ын жингийн тамирчин Навеен, 125 кг-ын жингийн тамирчин Кришиан нараас “COVID-19” халдвар илэрчээ.

Халдвар авсан тамирчид өөрсдийгөө тусгаарлаж эмчилгээ хийлгэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.