ЭМЯ: ХӨСҮТ-д өчигдөр 3.8 кг охин мэндэлсэн

2020-06-30 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын тархалт дэлхийд болоод манай улсад ямар байгаа талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн дахинаа 10,400,000 хүн өвчилж, 507,000 хүн нас бараад байна.

Сүүлийн 24 цагт 200,000 гаруй хүн шинээр өвчиллөө. АНУ, Бразид, Энэтхэгт халдварын тохиодол хамгийн олон бүртгэгдсэн.

Халдварт өвчний математик тооцооллын төвийн судлаачид дэлхийн нийт хүн амын 5 хувь нь коронавируст халдвараар өвчлөх магадлалтай гэсэн тооцоолол хийсэн байна.

“Цар тахал буурах болоогүй, дэлхийн бүх улс орны өмнө тулгарах асуудал боллоо. Хүн бүр коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй. Гэхдээ хүн бүр өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах боломжтой” хэмээн ДЭМБ-ын захирал онцолж хэллээ.

Мөн тэрбээр хэцүү байгаа хэдий ч итгэл найдвараа алдаж болохгүй хэмээн уриаллаа.

ОХУ-д өчигдөр 6,719 хүн шинээр өвчилж, 59 хүн нас барсан байна. Манай олон аймагтай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсэн. Тувад нийт өвчлөлийн тоо 4,361 болсон байна.

Манай улсын хувьд 24 цагийн хугацаанд 119 дугаарт 159 дуудлага ирсэн бол гадаад улсуудаас 5 иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан” гэдгийг хэллээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сараас эхлэн 11 мянга гаруй иргэнийг тусгаарлан ажиглалаа. Одоогоор тусгаарлах 29 байранд 2477 иргэн байна. Эдгээр хүнд 180 эмч эмнэлгийн мэргэжилтэн тусламж үзүүлж байгаа. Тэдний 103 тав хүртэлх насных, 291 нь ямар нэгэн өвчтэй иргэн байна. Гэрийн тусгаарлалтад 540 иргэн байгаа. Нийт 25611 сорьцод шинжилгээ хийсэн. Цэргийн төв эмнэлэгт 83 иргэн эмчилгээ хийлгэж байгаагийн хоёр нь эрчимт эмчилгээнд байгаа.

ХӨСҮТ-д өчигдөр 3.8 кг охин мэндэлсэн. Долдугаар сарын эхний хагаст тусгай үүргийн онгоцоор ирэх иргэнийг хүлээж авах бэлтгэлээ хангасан. Хилийн боомтуудын ачаа тээвэрт тандалт хийсээр байгаа. Аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай холбогдон эмнэлгийн бэлэн байдлыг ханган тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт явуулсан. ДЭМБ эмчилгээний зааварт өөрчлөлт оруулсан. Ялангуяа, эмнэлгээс гарах зөвлөгөөнд өөрчлөлт оруулсан. Манай улсын хувьд таван удаа шинжилгээ авч эмнэлгээс гаргаж байгаа” гэв.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.29/ 357 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр бүх хүнд вирус илрээгүй. Ажиглах байранд байгаа 261 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д долоон хүн, идэвхтэй тандалтын зургаан сорьцод вирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 220, үүнээс ХӨСҮТ-д 45 хүн хэвтэн эмлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 34 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна” гэлээ.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.30-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.30-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, June 29, 2020

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.