Э.Бат-Үүл: Нэр дэвшигчдийг цагдан хорьж сонгууль явуулсан асуудлыг УИХ хэлэлцэх ёстой

2020-06-26 Нам хөдөлгөөний амьдрал
Э.Бат-Үүл: Нэр дэвшигчдийг цагдан хорьж сонгууль явуулсан асуудлыг УИХ хэлэлцэх ёстой

АН-аас Хэнтий аймагт нэр дэвшсэн Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрээр “СЕХ өнөөдөр сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулах байх. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч, УИХ-д хандан асуудал тавих гэж байгаа юм. Сонгууль ид явагдаж байхад Д.Ганболд тэргүүтэй АН-ын нэр дэвшигчдийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон. Энэ бол шүүхийн зүгээс Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Сонгогчид нь шоронд хоригдож байгаа хүнд саналаа өгч болдог ч юм уу, үгүй ч юм уу гэж эргэлзэх болсон. Хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэсэн сонгууль болилоо. Би СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй холбогдож “УИХ-ын сонгуулийн дүнг өргөн барихдаа нэр дэвшигчдийг барьж хорьсон гэдгийг заавал тэмдэглээрэй” гэж хэлсэн. Нэр дэвшигчдийг хорьж байгаад сонгууль явуулсан асуудлыг УИХ заавал хэлэлцэх ёстой.

Мөн хууль зөрчиж шийдвэр гаргасан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Шүүгч нар хуулийг үг үсэггүй чандлан мөрдөж, хуулийн дор амьдрах ёстой” гэлээ.

Мөн тэрээр намынхаа ядагдлын талаар хэлэхдээ “Би өчигдөр намынхаа залуусын мэдэгдлийг хараад омогшсон. Одоо залуучууд намаа шинэчлээд аваад явах цаг нь болсон. АН-ын залуучууд тэмцэхгүй бол дарангуйлал тогтох гээд байна” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.