ЭМЯ: АНУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 216 боллоо

2020-06-25 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.25/ мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2458 иргэн ажиглалтад байгаа бол ажиглалтаас 22 хүн гарчээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 114 дуудлага ирсэн байна. Израйль, Чех улсаас хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө авчээ. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 6000 гаруй хүнд асуумж, тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 9,510,000 хүн өвчилж, 483,000 хүн эндсэн байна. Сүүүлийн 24 цагт 160,000 хүн шинээр халдвар авжээ. Өмнөх өдөртэй харьцуулбал өвчлөл нэмэгдэж, нас баралт буурсан байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7,176 хүн шинээр халдвар авсан. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл тасргалтгүй, хурдтай нэмэгдсээр байна.

Сиэтл-Улаанбаатарын онгоцоор 262 зорчигч ирснээс нэг хүнийг ХӨСҮТ-т, хоёр хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүнийг зочид буудлуудад байрлууллаа.

Өчигдөр 338 хүн ажиглалтад шинээр орж, 22 хүн гэрийн тусгаарлалтад шилжин одоогоор 2,458 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байгаагаас 16 хүн эрчимт эмчилгээнд байна. Тэдний зургаагийн биеийн байдал хүнд байгаа” гэдгийг хэллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийснээс нэг сэжигтэй тохиолдол батлагдлаа. АНУ-аас өчигдөр эх орондоо ирсэн 255 зорчигчоос 65 настай эмэгтэйд хийсэн шинжилгээний хариу эерэг гарлаа.

Сайн мэдээ нь өнөөдөр нэг хүн эдгэж гарлаа. Нэг хүн халдвартай нь батлагдаж, ХӨСҮТ-д тусгаарлалтад орлоо. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд 47 хүн, хүндэвтэр зургаан хүн байна. Өнөө өглөө Москва-УБ чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 115 тохиолдлоос сэжигтэй гурван тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлалаа” гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдварын тохиолдол илэрсэн 65 настай зорчигч гэр бүлийн хүний хамт ирсэн. Тухайн эмэгтэйн нөхөр нь нүдний хагалгаанд орсон. Гэр бүлийн хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд хамт тусгаарлаж байна. Москва-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг өнөөдөртөө багтан авна. АНУ-аас ирсэн зорчигчдын шинжилгээг дахин нарийвчлан хийж байна” гэлээ.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.25-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.25-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, June 24, 2020

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.