ЭМЯ: Өнөөдөр арван оюутан эдгэрч, дараагийн шатанд шилжив

2020-06-24 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-т халдварын талаарх нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийж байна. Тус халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, нийт 9 сая 330 мянган хүн халдвар авч, 439 мянган хүн нас бараад байна. Дэлхий дахинд өнөөдрийн байдлааар таван сая хүн эмнэлгээс гарч, 3.8 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 151 мянган хүн шинээр халдвар авч, 5000 хүн эндсэн байна. АНУ-д 34 мянга, Энэтхэгт 15 мянгаар халдвар нэмэгдсэн байна. ОХУ өвчлөлөөрөө дөрөвдүгээрт орж байна. Тувад 3575, Буриадад 2634, Читад 2667 хүн тус тус халдвар авчээ.

Харин манай улсын хувьд өнөөдөр зургаан хүн тусгаарлалтаас гарсан байна. Одоогийн байдлаар тусгаарлалтын байранд 2136 хүн ажиллаж байгаа аж.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Та бүхэнд сонгуулийн өдрийн мэнд хүргэе. 6 сарын 23-нд нийт 249 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж хэлбэл ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 16 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 39 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүн, Замын-Үүдээр орж ирсэн 173 жолоочид хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Өнөөдөр бүүр сайн мэдээтэй, 10 хүн эдгэрч, ХӨСҮТ-ийн эмчилгээнээс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрч гарсан хүмүүс цэргийн сургуулийн оюутнууд байгаа. Тэд 19-35 насны 7 эрэгтэй, гурван эмэгтэй оюутнууд байна. 28-41 хоног эмчлэгдээд эдгэрч гарлаа.

Монгол Улсад онош батлагдсан 215 тохиолдол байгаагаас 168 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  47 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 41 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 94 хүн эмчилгээ, оношилгоо тандалт дор байна. Өнөөдөр Сиатллээс ирсэн иргэдийг эрэмбэлэн тусгаарлаж шинжилгээ оношилгоо хийж байна” гэв.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.24-НИЙ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.24-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, June 23, 2020

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.