Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн баг COVID-19 халдварын шинжилгээ хийхээр Дорноговь аймгийн замын-Үүд сум руу хөдөллөө.
Авто лаборатори бүхий явуулын баг нь БНХАУ-аас Замын-Үүд боомтоор дамжин орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас сорьц авч COVID-19 илрүүлэх шинжилгээг газар дээр нь хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах юм.
Дашрамд дуулгахад, коронавируст халдварын шинжилгээг өдгөө ХӨСҮТ-өөс гадна Дархан-Уул аймгийн лабораторид хийж байна.