Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдал дэлхийд болоод манай улсад ямар байгаа талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 8,554,000 сая хүн коронавируст халдвараар өвчилж, 455,000 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 125,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барлаа.
ОХУ-д сүүлийн 24 цагт 7,790 шинэ өвчлөл бүртгэгдсэн. 182 хүн нас барсан дүнтэй байна. Манай улстай хил залгаа бүсүүдэд өвчлөл тогтвортой өссөөр байгаа.
Манай улсын хувьд өчигдөр 297 хүн шинээр ажиглалтад орж, 216 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар нийт 1,719 хүн ажиглалтад байна.
Өчигдөр үүргийн онгоцоор ирсэн иргэдээс нэг хүнийг ХӨСҮТ, 32 хүнийг Цэргийн төв эмнэлэг, бусад хүмүүсийг буудлуудад байрлууллаа” гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад нийт 339 хүнд шинжилгээ хийхэд гурван ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Халдвар авсан жолоочийн нэг нь Бларус, ОХУ, нэг нь монгол жолооч байсан. Ингэснээр коронавирусийн халдварын тохиолдол 204 болж, 132 хүн эдгэрч гарсан.
Одоогоор 72 хүн эмчилгээнд байгаагийн 67 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна. Эдгэрсэн таван хүн нь бүгд оюутан. Оюутнууд эмчийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байгаа” гэлээ.
COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.19-НИЙ 11:00 ЦАГ
COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.19-НИЙ 11:00 ЦАГ
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, June 18, 2020
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87444
30760
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.