ЭМЯ: Манай улсад нийт 1812 хүн ажиглалтад байна

2020-06-3 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хүргэж байна. 

Манай улсад нийт 1812 хүн ажиглалтад байгаа талаар тус яамнаас мэдээлэв. Орон нутгийн 14 галт тэргэнд 5000 хүнд шинжилгээ хийхэд хариу нь бүгд сөрөг гарчээ. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 178 хүн хэвтэн эмчлүүлж байна. Коронавируст халдварын батлагдсан 185 тохиолдлоос 44 нь эдгэж, дараагийн хяналт руу шилжжээ.  Тэдний 16 нь сувилалд, 13 нь гэрт, 15 хүний  ажиглалтын хугацаа дууссан  байна. Дашрамд дурдахад, Германы Росфирмийн иммунологийн бүрэн автомат анализатораар хүний илдэс ба сийвэн дэх  сарс болон коронвирусийн эсрэг биеийг илрүүлэх 99,8 хувийн өвөрмөц 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. Энэхүү оношлуурыг ашиглах ХӨСҮТ-д шинжилгээ хийх бэлтгэл хийж дууссан ба ийнхүү гурав дахь лаборатори өнөөдрөөс эхлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 6.471 сая халдварын тохиолдол илэрч, 381 мянган хүн нас баржээ. Нийт 2.9 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт дэлхийд тус вирусээр 108 мянган хүн халдварлагдаж, 4000 хүн нас барлаа. Өвчлөлт 9000, нас баралт 1500-аар нэмэгдлээ. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8000 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 28-210-аар нэмэгджээ. Ялангуяа, Эрхүүд нэг өдөрт 210, Тувад 46 тохиолдол илэрсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаахыг анхаарууллаа.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.03-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.03-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, June 2, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.