ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тусгаарлалтад байсан зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингээд нийт батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо. Тэд тавдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн оюутнууд юм байна. 18,19 хоногийн дараагийн давтан шинжилгээнээс вирус илэрчээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
Эмчлэгдэж байгаа нийт 141 хүний 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр гэж үнэлэгджээ.
Мөн өнөөдөр Истанбулийн онгоцоор ирсэн 179 хүний давтан шинжилгээг хийхээр сорьцыг цуглуулах ажилдаа орсон байна.
Түүний хэлснээр коронавирусийн генийн дарааллын өөрчлөгдөх вий гэж өдөр бүр хянаж, нарийн судалж байгаа юм байна. Тиймээс иргэд хамгийн гол нь гараа сайн угааж, амны хаалт заавал зүүх ёстой гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87446
30776
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.