ОХУ-ын Тува руу хоёр иргэн  морьтойгоо хил нэвтэрч буцахдаа баривчлагджээ

2020-05-31 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны  Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдварын тархалтын талаарх мэдээлэл хүргэлээ. Тус халдвараар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 6 сая 150 мянган хүн өвчилж, 370,000 хүн нас баржээ. Энэ өвчний улмаас 3 сая хүн эмчлэгдэж байгаа бол 2.7 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагийн дотор 123,000 хүн шинээр өвчилж, 4,000 гаруй хүн нас баржээ.  Үүнийг өмнөх өдөртэй харьцуулбал өвчлөл буурсан байна. ОХУ-д 24 цагийн дотор 8,952 хүн коронавирусийн халдвар шинээр авчээ. Манайхтай  хил залгаа Буриад, Эрхүү, Тува, Читад өвчлөл 27-168 шинэ тохиолдлоор нэмэгдсэн байна.  Ялангуяа Эрхүү хотод 168 тохиолдол шинээр нэмэгдсэн нь өмнөд өдрийнхөөс 108 тохиолдлоор нэмэгдэж, халдварын эрч хэвээр байна. Иймээс хил залгаа аймгийн иргэдийг анхааралтай байхыг зөвлөж байна.

Өчигдөр Увс аймгийн Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн  морьтойгоо хил нэвтэрч буцаж орж ирэхдээ баривчлагдсан байна. Тус хоёр монгол иргэнийг саатуулахад ажилласан эмнэлгийн 7 ажилтанг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлажээ. Одоогоор эдгээр хүмүүст халдварын шинж тэмдэг илрээгүй байгаа. Хил нэвтэрсэн хоёр иргэн нь амны хаалт зүүгээгүй байжээ.

 

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.31-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.31-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Saturday, May 30, 2020

 

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.