Д.Нямхүү: Манайд коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо

2020-05-28 Мэдээ мэдээлэл

 Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1635 иргэн ажиглалтад байна. Шинээр 383 хүн тусгаарлагдсан бол гурван хүн ажиглалтаас гарчээ. Мөн орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4343 иргэнд тандалт судалгаа хийжээ. Зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна. ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд 228 дуудлага мэдээлэл иржээ. Шуурхай утасны аппликэйшнд  Франц, Англи, ОХУ, Швед ээс 15 иргэн холбогдож коронавируст халдварын мэдээлэл, эмнэлзүйн зөвлөгөө авсан байна.

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 504 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Шинжилгээний дүнг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглах байранд байгаа 352, тандалтын зорилгоор цуглуулсан 19, ажиглах байранд байгаа 7 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 30 жолооч, аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Харин 13 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Үүнийг тодруулж хэлбэл, тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс, Алтанбулаг боомтоор 27-нд орж ирсэн 340 хүний 12-оос коронавирус илэрлээ. Тэдний 10 нь оюутан.

Оюутнууд маань маш их халдвар авсан нь харагдаж байна. Хүний нутагт голдуу нэгдүгээр курсийн 17-20 насны хүүхдүүд маань байгаа. Сургуулийн үйл ажиллагаа зогсоод, дотуур байрнаасаа гарсан нөхцөлд хүүхдүүд байсан. ОХУ-аас ирсэн хүмүүсийн дийлэнх нь оюутнууд байгаа бөгөөд хүнээ зөв сонгож татаж авсан байна. Хүүхдүүдээ эцэг эх, ах дүү нарынх нь дэргэд, эх оронд нь эмчилж байгаа  маань маш сайхан хэрэг боллоо.

Нийт батлагдсан тохиолдол 161 болсноос 43 нь эдгэрсэн. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн 107-ын биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр гэж үнэлэгдлээ” гэв.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.28-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.28-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, May 27, 2020

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.