Энэ сарын 25-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 193 хүний шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. Энэ талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү танилцууллаа.
Тэрбээр “Шинилжгээг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа 18 хүн, энэ сарын 14-нд Алтанбулгийн боомтоор орж ирээд ахмадын сувилалд тусгаарлагдсан 15 хүн, Дорноговь аймгаас ирүүлсэн тээврийн жолооч, Дархан-Уул аймагт 19 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ хийсэн.
Сайхан мэдээ дуулгахад өнөөдөр ХӨСҮТ-өөс дөрвөн оюутан эдгэрч, дараагийн шатанд шилжлээ. Нийт 42-43 хоногийн эмчилгээ хийгдсэн. Ингээд батлагдсан тохиолдлуудаас 37 нь эдгэрч байна. Одоо ХӨСҮТ-д 104 хүн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 95, хүндэвтэр 9 хүн байна.
Өнөөдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 170 зорчигч ирсэн. Үүнээс зургаан иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан” гэлээ.