ЭМЯ: Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт таван хүн шинээр ажиглалтад орсон

2020-05-25 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхийн 216 оронд Covid-19-ийн халдвар тархаж 5.486 сая хүн өвчилж 346 мянган хүн нас баржээ. Харин сүүлийн 24 цагийн дотор дэлхийд 88 мянган хүн шинээр өвчилж, 2000 гаруй хүн нас барсан мэдээтэй. Энэ нь өмнөх өдрөөс 5000 хүнээр нас баралт 2000 хүнээр багассан байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8,599 хүн шинээр халдварсан авсан. Буриад, Эрхүү, Тува, Чит мужид 19-120 тохиолдол нэмэгдсэн. Эрхүүд 120 тохиолдол шинээр гарсан нь халдвар анх бүртгэгдсэнээс хойш хамгийн их тохиолдол бүртгэгдсэн өдөр байв.

Орон нутгийн 15 галт тэргэнд 11 эмч ажиллан 5,639 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт таван хүн шинээр ажиглалтад орсон. Харин 255 хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэнээр одоогийн байдлаар тусгаарлах байранд 1,141 хүн ажиглалтад байна. Үүнээс нь 111 хүн нь архаг хууч өвчтэй байна” хэмээн тойм мэдээллийг танилцуулав.

Түүнчлэн өчигдөр 119 дугаарт 168 дуудлага ирж, зөвлөгөө авжээ. Үүнээс гадна Шуурхай аппликейшнд 14 дуудлага ирснээс АНУ, Франц зэрэг гурван улсаас дөрвөн хүн холбогдон урьдчилан сэргийлэх болон эмнэл зүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл авсан байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагт нас баралт Их Британи Италид хамгийн өндөр буюу 14 хувьтай байна. Номхон далайн баруун бүс өвчлөл хамгийн бага байна. Дотооддоо халдвар бүртгэгдээгүй нь Монгол Улс байгаа юм. Манайх өмнө нь гарч байсан халдварт өвчнийг туршлага дээр үндэслэн аюулгүй байдлыг бүрдүүлсэн. Хязгаарлалтыг хэт хурдан сулруулах нь халдвар дахих магадлалыг нэмэгдэж байгаа юм. Хөл хориог цуцалсан тохиолдлыг хянах, ажиглахыг цогцоор нь хийх хэрэгтэй байна. Манайд 2015-2016 онд улаан бурханы дэгдэлт гарсан. Тиймээс ДЭМБ-аас вакцинжуулалтыг товлосон хугацаанд хийхийг зөвлөж байна” гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д 26 мянган хүн шинээр халдвар авчээ. Мөн ОХУ-д 8599 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сингапур улсад 548 тохиолдол тус улсад бүртгэгдсэний 3 нь дотооддоо илэрчээ. БНСУ-д 16 шинэ тохиолдол илэрч 3 хүн нас баржээ. Шөнийн клубээс эхтэй халдварын тоо 225 болжээ. Японд 42 шинэ тохиолдол бүртгэгдсэний 14 нь нийслэл Токиод бүртгэгджээ. Энэ 7 хоногоос тус улсад зарим хотуудад онц байдал цуцалж магадгүй байна. БНХАУ-д шинэ тохиолдлын 10 нь ӨМӨЗО-оос зөөвөрлөгдөн иржээ” хэмээв.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.25-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.25-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, May 24, 2020

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.