ЭМЯ: Цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээ эерэг гарч, 141 тохиолдол бүртгэгдлээ

2020-05-22 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас  “Covid-19” халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.05.22/ цаг үеийн ээлжит мэдээлэл  хийж байна. Дэлхийд коронавируст халдвараар 5,181,000 хүн өвчилж 333,000 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл 103,000, нас баралт 4,000-аар нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд  1656  хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт гурван хүн тусгаарлах байранд оржээ. Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын эрсдэлийн найм дахь үнэлгээг өчигдөр хийсэн аж. Гэвч энэ үнэлгээгээр  Монгол Улсад коронавирусийн халдвар хүн амын дунд тархах өндөр эрсдэлтэй гэж үзжээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай хойд хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байгаа учраас Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэд онцгой анхаарлтай байж, амны хаалтаа тогтмол зүүн, гараа савандаж угаах, хүн хоорондын зайг 1.5-2 метр байхаар баримтлахыг зөвлөж байна. Мөн онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар битгий яваарай.

Сүүлийн 24 цагт шинээр гурван хүн ажиглалтад орж, 314 хүн тусгаарлах байрнаас гарснаар тугаарлах байруудад нийт 1,651 хүн байна.

ЗӨСҮТ өчигдөр хоёр зочид буудалд ариутгал халдваргүйтгэл хийсэн.

Өчигдөр найман байгууллага хамтран эрсдлийн үнэлгээг 8 дахь удаагаа хийж, хүн амын дунд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

Харин Эрүүл мэндийн яамны 24 цагийн шуурхай 119 утсанд иргэдээс хүмүүс амны хаалт зүүхгүй байна, АТМ ариутгах шаардлагатай гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. Мөн 119 утасны шуурхай аппликэйшнд гадаадын  улсаас АНУ, Швед, Белги, Ирак  улсаас 10 иргэн холбогдож коронавирусийн халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө, мэдээлэл авсан” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны тавдугаар сарын 21-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 403 хүн шинжилгээ хийж, 402-т нь коронавирус илрээгүй бөгөөд нэг хүнээс коронавирус илэрлээ.  Илэрсэн нэг тохиолдол нь тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн сургуулийн оюутан бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан. Ингэснээр нийт тохиолдол 141 болж байна. Тодруулбал, энэ сарын 13-нд ирсэн оюутнуудын дундаас анх 55 тохиолдол илэрч байсан бол давтан шинжилгээнүүдээр нэмэгдэж, 57 тохиолдол болж байгаа юм.

Гэхдээ бас сайн мэдээ байна. Өнөөдөр дахин хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ. Хүмүүсийн эмчлэгдэж байгаа дундаж хугацаа 30-40 хоног байна” гэлээ.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.22-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.22-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, May 21, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.