Н.Алтанхуяг АН-аас хасагдаж, бие даан өрсөлдөхөөр болжээ

2020-05-16 Нам хөдөлгөөний амьдрал

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намаасаа хасагдаж, ирэх сунгаанд бие дааж өрсөлдөхөө өөрийн цахим орчинд албан ёсоор зарлалаа.

Тэрбээр “Жилийн өмнө АН-ын дарга С.Эрдэнэ намайг АН-аас хассан тухай телевизээр олон нийтэд зарласан. Түүнээс хойш хассан тухай бичиг ирээгүй тул би арай ч хасаагүй юм байна гэж бодож байлаа. Тиймээс саяхан 4 сарын 17-нд хассан эсэхийг тодруулахаар С.Эрдэнэд бичиг явуулсан. Гэтэл намайг АН-аас хассаныг нотолсон албан бичиг ирлээ. Ингээд намаасаа хасагдаагүй байх гэсэн миний найдвар үгүй болж бие даахаас өөр аргагүй болсон. Ардчилсан намын даргаар 6 жил ажиллаж Та бүхэнтэйгээ хамтран 5 ялалт байгуулж байснаараа бахархаж явдаг аа. Та нартайгаа хамт шүү!” хэмээн бичжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.