Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийж, COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Манай улсын хувьд ЗӨСҮТ-ийн баг, шуурхайг баг “Тоёоко Инн” зочид буудалд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Энэ талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө.
Тэрбээр “119 шуухай дугаарт өнгөрсөн 24 цагт 219 дуудлага ирж, энэ өвчний урьдчилан сэргийлэлт, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн шуурхай буюу 119-д гадаад улсад амьдардаг долоон иргэн зөвлөгөө авсан. Энэ нь АНУ, Швед, БНСУ-аас зөвлөгөө авч, өвчний клиникийн, ялангуяа эмнэл зүй, эмчилгээний талаар зөвлөгөө авсан.
Швед улсад нэг гэр бүлийн хоёр хүн коронавирусийн халдвар авч, нэг хүн эмнэлэгт биеийн байдал маш хүнд, Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратанд байгаа харамсалтай мэдээлэл байна. ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нар ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгсөн” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 78 хүний 17 нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн байна.
Мөн эдгээр иргэний дунд хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн байна” гэлээ.
Монгол Улсад батлагдсан шинэ коронавирусийн халдварын тохиолдол 135 боллоо.
(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.16-НЫ 11:00 ЦАГ
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.16-НЫ 11:00 ЦАГ
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, May 15, 2020
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87442
30750
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.