Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг батлав

2020-05-13 Парламент

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаанаар “Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд Үндэсний аудитын газар Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд болон төрийн аудитын байгууллагын бодлогоор гүйцэтгэх аудитын нийт 30 сэдвийг төлөвлөснөөс хууль тогтоомжийн дагуу 22, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх 6, мөн он дамжиж гүйцэтгэх 2 аудит байна гэж Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөх санал хэлсний дараа Байнгын хорооны тогтоолыг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.