Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцуулав.
Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний хүний шинжилгээг буюу 49 хүний шинжилгээг Дархан-Уул аймагт нээсэн лабораторид хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгааг дуулгаж байсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг тэнд шинжилж эхэллээ. Сэлэнгэ, хойд хилээр орж ирсэн тээврийн жолооч нарын шинжилгээг Дархан-Уул аймагт хийж, хариу гарангуут ажилд нь оруулах ажлыг зохион байгуулж байна. Дархан-Уул аймагт нээсэн лаборатори нь ХӨСҮТ-ийн лабораторийн хэмжээний хүчин чадалтай.
Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. Нийслэлийн Улсын нэгдсэн төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг болон нийслэлийн таван дүүргийн эмнэлгээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсийн сорьцыг цуглуулж шинжилгээ хийсэн юм.
Нэг сайн мэдээ дуулгахад, Туркийн иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Эдгэрсний дараа өөр байр руу хянагдах ёстой байсан ч өөрсдийн саналаар ХӨСҮТ-д хяналтад байж байгаад гэрийн хяналтад шилжлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87445
30768
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.