Элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

2020-05-6 Мэдээ мэдээлэл
Элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ онд элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг 16 лабораторид төлбөргүй хийж буй. Улсын хэмжээнд уг хөтөлбөрт 1057629 хүн хамрагдаад байгаа аж. Тэднээс 149300 нь вирусийн идэвхжлээ тоолуулсан бол 5621 хүн баталгаажуулах шинжилгээ хийлгэсэн байна.

Холбогдох албаны хүмүүсийн зөвлөснөөр хөтөлбөрт хамрагдаагүй иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, вирустэй, үгүйгээ эхлээд шинжлүүлнэ. Дараа нь гэрээ бүхий лабораториудад идэвхжлийг нь тоолуулснаар эмийн хөнгөлөлт эдлэх эрх үүсэх юм байна.

Дашрамд дурдахад, Улсын I, III төв эмнэлэг, ХӨСҮТ, Хавдар судлалын үндэсний төв, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Улаанбаатар Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Бона вита”, “Аллерги мед”, “Оношмед”, “Медипас”, “Элэгний төв”, “Мед аналитик, “Гялс”, “Протлаб” лаборатори иргэдэд дээрх үйлчилгээг үзүүлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.