Ажлын хэсэг хээрийн эмнэлэг дээр ажиллалаа

2020-05-8 Мэдээ мэдээлэл

 

Монгол Улсын Шадар сайдын баталсан тушаалын дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан “Хээрийн эмнэлэг дэлгэх журам”-ын төсөл боловсруулах ажлын хэсэг Жаргалантын амны ОБЕГ-ын сургалтын төвд дэлгэсэн хээрийн эмнэлэг дээр ажиллалаа.
Ажлын хэсгийн боловсруулсан хээрийн эмнэлгийн журмын төслийг бодит эмнэлгийн үйл ажиллагаатай тулгаж туршин, шаардлагатай засварыг хийлээ.
Ажлын хэсэгт УОК, ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, МУЗН-ийн төлөөллүүд багтжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.