УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв. Бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тус хуулийн төсөлд хүний эрхийг дордуулсан заалтууд байгаа тул засвар оруулах шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал, хүний эрхийг дордуулсан 10 заалт байна гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Эдгээр 10 заалтаас дөрвөн заалтыг маш ноцтой гэв. Жишээлбэл, цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах, гүйцэтгэх үйлчлэл өргөтгөснийг болохгүй гэж үзжээ. Мөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжийг нээж өгч байгаа нь хүний эрхийг дордуулсан гэж үзжээ. Үүнээс гадна шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах явдал 24 цагаас хэтэрч болохгүй гэж Засгийн газраас өргөн мэдүүлсэн боловч ажлын хэсэг 48 цаг болгон өөрчилжээ.
Энэхүү хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа ирэх пүрэв гарагт дуусах юм.
С.Гэрэлсүх
2024-11-7
2024-11-7
2024-11-6
2024-11-6
2024-11-6
2024-11-5
87338
30305
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.