ЭМЯ: Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай мужид коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ

2020-04-17 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамннас шинэ коронавирусийн нөхцөл байдал манайд болоод дэлхийд ямар байгаа талаар ээлжит мэдээллээ хүргэж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 213 орон, бүс нутагт 2,182,000 хүн тус өвчнөөр өвчилж, 547,094 хүн  эмнэлгээс гарчээ. Харин 1.4 сая хүн эмнэлэгт коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүж байна.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.17-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.17-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, April 16, 2020

 

Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн хоногт Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай мужид коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Өмнө нь Алтай мужид коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. ОХУ-ын бүх мужид өвчлөл бүртгэгдсэн.

Мөн тус улс Москва, Санкт-Петербургээс ирж байгаа өөрсдийн үндсэн зорчигч иргэдээ бусад муж нь 14 хоног тусгаарлах шийдвэрийг өчигдөр орой гаргасан. Москва хотын захирагч коронавирусийн дэгдэлтийн үед эмч нарыг ажилдаа ирж очиход үнэгүй таксигаар үйлчлэх, зочид буудалд үнэгүй байрлуулах шийдвэр гаргасан.

Сингапур оронд сүүлийн 24 цагийн дотор хамгийн их өвчлөл бүртгэгдсэн ба 728 тохиолдол бүртгэгдсэн. Өвчин сүүлийн үед ингэж хүчтэй тархаж буй шалтгаан нь гадаадаас ирсэн хүмүүс гэрийн хөл хорионы дэглэмээ зөрчиж гадуур их явсантай холбоотой гэж үзэж байна.

Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаагаар үр дүнтэй вакцин, эмчилгээ гартал хүмүүс зай барих дэглэмийг баримтлах хэрэгтэй бөгөөд 2022 он хүртэл хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг хэлсэн.

Манай улсын хувьд 1,642 хүн тусгаарлалтад байна. Түүнчлэн ДЭМБ-аас хөл хориог үе шаттайгаар цуцлахыг анхаарууллаа”  мэдээлэл өглөө.

Мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ-ийн 2 лабораторид нийт 373 шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 194 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 164 хүний шинжилгээ, танадалтын зорилгоор авсан 15 хүнийг хамруулсан.

Сувиллуудад ажиглалтад байсан 164 хүний хугацаа дууссан учраас 2 удаагийн шинжилгээ хийж, сөрөг буюу халдвар илрээгүй тул гэрийн хяналтад шилжүүллээ.

2020 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл 1124 хүнд танадалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Монгол Улсад танадалтын тогтолцоо гэж бий. Үүнийг АНУ-ын халдвар өвчний төвтэй нийлж, Монголын 156 цэгээс томуугийн шинж тэмдэг бүхий хүмүүсээс хамар, цалгиурын сорьц авч шинжилгээ хийдэг. Үүнийг 2004 оноос хойш томуугийн танадалтын тогтолцооны дагуу хийж байгаа. Энэ тогтолцооны дагуу шинжилгээ хийгээд мөн давхар коронавирусийн шинжилгээ хийж байгаа. Энэ нь Монгол Улс дахь халдварыг танадан хянах том систем юм.

Нийслэлийн болон дүүргийн төрөлжсөн эмнэлгүүд амьсгалын замын цочмог халдварын судалгаа бий. Томуугийн танадалтын судалгаанаас гадна томуугийн вирусийн халдвартай үед давхар дүүргийн төв эмнэлгүүдээс энэ чиглэлийн шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс сорьц авч, хянан судалдаг. 124 хүний сорьц цуглуулж коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүн эмчилгээ танадалт хийгдэж байна.

Замын-Үүдээр 51 хүн орж ирсэн. Үүнээс 1 сэжигтэй тохиолдол илэрсэн учраас одоогоор тусгаарласан. Шинжилгээ авч ХӨСҮТ-ийн төв лаборатори руу илгээсэн.  Бусад хүмүүсийг ажиглалтад авсан. Хятадын талаас хүмүүст шинжилгээг бүрэн хийж, хил давуулсан. Үүн дотроос нэг иргэнийг сэжигтэй гэж үзэн тусгаарлаад байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.