COVID-19–ийн тархвар судлалын эмч нар (эпидемиологичид) сэжигтэй болон илэрсэн тохиолдолдлуудаас асуумж бөглүүлэхдээ цаасан хэлбэрийг ашигласнаар энэ халдвар тарах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
Тэгвэл судалгаа, зөвлөх үйлчилгээний Эс Ай Си Эй (SICA) ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархаад байгаа коронавирусийн (Covid-19) эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн халдвар авах эрсдлийг багасгах, тархварын мэдээлэл цуглуулах ажлыг нь хөнгөвчилж, дижитал болгоход туслалцаа үзүүлэн 10 таблет хандивласан байна.
Хандивыг Эс Ай Си Эй ХХК–ийн Гүйцэтгэх Захирал Ж.Эрдэнэбилэг ХӨСҮТ–ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарт хүлээлгэн өгөв.
Орчин үеийн дижитал технологийг тархвар судлалд нэвтрүүлснээр тусламж үйлчилгээний чанар, хурд сайжирдаг.
Тодруулбал, цаг хугацаа алдах, гар аргаар үр дүнг боловсруулах гэх мэт хүндрэлүүдийг дэвшилтэт технологийн тусламжтайгаар хурдан шуурхай шийдэх боломжийг бүрдүүлэх нөхцөл бүрдэж байна.
Таблетыг ашигласнаар:
Эс Ай Си Эй (SICA) ХХК–ийн хамт олны чин сэтгэлийн хандив маань бага ч гэсэн хувь нэмэр оруулах байх хэмээн найдаж байна.
Орсон бороо арилж, ирсэн зочин буцдагтай адил энэхүү өвчин арилж сайхан цаг удахгүй ирж, хамтдаа давж гарах болно.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87445
30768
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.