ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

2020-04-15 Мэдээ мэдээлэл

 

 

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.15-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.15-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, April 14, 2020

Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхийн хэмжээнд 1.9 сая иргэн шинэ коронавирусийн халдвар авснаас 1.3 сая хүн эрүүл мэндийн тусламж авч, эмлчүүлж байна.

Халдвар АНУ, Франц, Швейцарь, Их Британь, Герман, Туркт өндөр байна. Тархац хурдан, халдвар олон хүнийг хамарч байна. Халдвар 2-3 дахин эрчтэй явж байна.

ОХУ анхаарал татаж байна. Сүүлийн 7 хоногт халдвар гурав дахин нэмэгдэж, 21202 хүн өвчилсөн., 22 хүн нас барсан. Москва хот орчимд тархалт өндөр байна. Өөрийгөө тусгаарлах дэглэм сайн бариагүйгээс халдвар тархсан гэж мэргэжилтнүүд үзсэн.  Халдвар авсан хүмүүсийн 30 хувьд шинж тэмдэг илрэхгүй байгаа учраас тусгаарлалтын дэглэм сахих, зайнаас харьцах нь чухал байна гэдэг зөвлөгөөг өгч байна. Иймээс иргэд эмнэлгээр, олон нийтийн газраар явахгүй байх.

Хятадад 36 тохиолдол зөөвөрлөгдөж орж ирж байна. Гадаадаас орж ирсэн иргэдийг 28 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна.

Монгол Улсад 30 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс тав нь эмчлэгдсэн.  Өнөөдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна.

Сонгдо эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол гарч, 300 гаруй хүнийг хөл хорионд буюу ажиглалтад авсан. Хоёр хүнээс халдвар илрээгүй, харшил халдварын өвчтэй байсан учраас хуурамч фозитив илэрсэн нь баталгаажуулалтаар батлагдсан” гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр “2020 оны 4 дүгээр сарын 14-нд Сонгдо эмнэлэгт 2 сэжигтэй тохиолдол илэрлээ гэсний дагуу их ажил боллоо. Нэг нь Сонгдо эмнэлэгт, нөгөө нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж дахин шинжилгээнд орлоо. PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүйг хүн болгон анхаарах хэрэгтэй. PCR шинжилгээ баталгаатай.

ХӨСҮТ-д байгаа 30, тандалтын 19, Дундговь аймгаас ирүүлсэн 5 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 245 хүн байна. Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.