“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн хоёр өвчтөний нарийвчилсан шинжилгээний хариу сөрөг гарчээ

2020-04-15 Мэдээ мэдээлэл

 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хавдрын улмаас эмчлүүлж байсан 80 гаруй насны болон уушгины бронхиттой 40 гаруй насны 2 хүнд түргэн оношлуураар хийсэн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар өчигдөр 16.51 цагт ЭМЯ-наас мэдээлсэн.

Тэгвэл түргэн оношлуурын хариуг баталгаажуулдаг нарийвчилсан PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж  /01:45 цагт/ ЭМЯ-наас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.