Коронавирусийн халдвараас сэргийлэх аргуудыг Эрүүл мэндийн яамнаас тогтмол хүргэж байна. Энэ удаад гарын эрүүл ахуйг сахих, гараа хэрхэн угаах, ариутгах талаар зөвлөлөө.
Коронавирусийн халдвараас сэргийлэхэд хамгийн өндөр ач холбогдолтой аргын нэг нь гараа сайтар савандаж угаах юм. Учир нь уг халдвар бохирлогдсон гараар ам, хамар, нүдэнд хүрснээр дамжиж байна.
Тиймээс халдвараас сэргийлэхийн тулд гараа 20-30 секундийн турш тасралтгүй савандаж угаах, гар илт бохирдолгүй болон савандаж угаах боломжгүй нөхцөлд спиртийн суурьтай ариутгагч хэрэглээрэй.
Мөн гар угаахад шаардлагатай саван, салфетка, спирт суурьтай гар халдваргүйжүүлэгчийг шаардлагатай бүх газарт байрлуулахыг зөвлөж байна.
Хувийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах өрөө
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87448
30780
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.