“Happy smile of children” төсөл Сүхбаатар дүүргээс эхлэн хэрэгжиж эхэллээ

2017-05-5 Мэдээ мэдээлэл

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Тэр дундаа хүүхдийн шүдийг эрүүл байлгах, эмчлэх нь нийгмийн  хамгийн чухал асуудлын нэг юм.  Туул ротари клубээс энэ асуудлыг шийдвэрлэхэд бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс  “Happy smile of children” төсөл хэрэгжүүлж эхлээд байна.

"Туул" ротари клубын Ерөнхийлөгч Х.Балжмаа

“Туул” ротари клубын Ерөнхийлөгч Х.Балжмаа

"Туул" ротари клубын Дэд Ерөнхийлөгч Э.Ганбат

“Туул” ротари клубын Дэд Ерөнхийлөгч Э.Ганбат

Төслийн хүрээнд нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүд болон хөдөө орон нутгийн  эмнэлгүүдэд  100 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, багажийг хүлээлгэн өгөх юм.

Эхний ээлжинд Нийслэлийн шүд эрүү нүүрний төв эмнэлэг сонгогдсон бөгөөд Хүүхдийн шүдний кабинетийн нээлт өчигдөр боллоо. Кабинетийг иж бүрэн тохижуулан  шүдний бүрэн тоноглогдсон ор бусад багажийн хамт хүлээлгэн өгсөн байна . Нээлтэд “Туул” ротари клубын Ерөнхийлөгч Х.Балжмаа, Дэд ерөнхийлөгч, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат, Төслийн хорооны дарга Х.Жамбалмаа, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн  дарга Л.Хэнтий, зөвлөх эмч Анагаах ухааны доктор Н.Пүрэвжав, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон холбогдох албаныхан оролцов.

А.Уянга

Баруун гар талаас "Туул" ротари клубын Ерөнхийлөгч Х.Балжмаа, Дэд ерөнхийлөгч Э.Ганбат, Нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг, Төслийн хорооны дарга Х.Жамбалмаа

Баруун гар талаас “Туул” ротари клубын Ерөнхийлөгч Х.Балжмаа, Дэд ерөнхийлөгч Э.Ганбат, Нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг, Төслийн хорооны дарга Х.Жамбалмаа

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.