ЭМЯ-наас шинэ коронавирус (covid-19)-ын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Энэ өдрийн мэдээллээр Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр энэ сарын 3-нд ирсэн иргэдээс хоёр хүнд “COVID-19” вирусийн шинж тэмдэгтэй байсан тул ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авсан бөгөөд вирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.
Тодруулбал, ХӨСҮТ энэ сарын 4-нд нийт 337 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 62 хүний эхний шинжилгээнд вирус илээргүй. Мөн “Амар” зочид буудалд тусгаарласан 169, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 74, “Зүчи” зочид буудалд тусгаарласан 4 хүнд давтан шинжилгээ, 26 хүнд хийсэн тандалтын шинжилгээгээр вирус илрээгүй байна.
Мөн энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Ажиглалтад жирэмсэн 71 эмэгтэй, 0-1 насны хүүхэд 22, 1-5 насны 46 хүүхэд, 6-8 насны 128 хүүхэд байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байгаа. Мөн архаг суурь өвчтэй 35 хүн байна. ДЭМБ ОУВС-тай хамтарсан хурал хийсэн. Энэ хурлаас гарсан шийдвэрийг танилцуулъя. Үүнд:
24 цагийн дотор Кувейт, Гүрж улсад анхны нас баралт бүртгэгдсэн байна. ДЭМБ мэдээлж буйгаар, нийт халдварын 40 гаруй хувь нь хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй. Иймээс гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй байна.
Түүнчлэн өнөөдрийн мэдээллээр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дэлхий нийтийн “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэрбээр “Япон улсад бага насны хүүхдүүд болон залуучууд халдвар авах нь ихсэж байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор “COVID-19” халдварын 7200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс энэ сарын 11-нд дуусах байсан онц байдлын хугацааг хоёр долоо хоног сунгах болсон талаар тус улсын Ерөнхий сайд мэдээлсэн. Түүнчлэн Японы улсын Токио хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 118 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс 81 иргэн нь тус халдварыг ямар замаар авсан нь тодорхойгүй байгааг Япон улсаас ДЭМБ-д мэдээлсэн” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87448
30780
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.