Видео-ЭМЯ: Коронавирус хяналтаас гарч болзошгүй

2020-04-4 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 208 улсад коронавирусийн халдвар бүртгэгджээ. Арлын улс орнуудад их газраас тархах хандлагатай байна. Монгол Улсын хувьд коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэнээс 12 тохиолдол эмнэлгийн ажиглалтад байгаа юм.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Нарангэрэл Өчигдөр тусгай үүргийн онгоцоор Токиогоос ирсэн зорчигчдоос хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан.  

Өчигдрийн онгоцоор ирсэн 275 иргэнийг Цэргийн төв эмнэлэг , ХӨСҮТ, Жаргалант, “Токио ин” буудлуудад хуваарилж ажиглалтад оруулсан.

Мөн нийт 6,800 кг ачаа тээш ариутгаж, онгоцонд эцсийн ариутгалыг хийж аюулгүй болгосон бөгөөд өчигдөр халдварт өвчний дуудлага гараагүй сайхан мэдээтэй байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн 276 иргэн ирсэн. ХӨСҮТ-д 146 иргэн ажиглалтад байна. “Токио Иин” зочид буудалд 106 иргэн тусгаарлагдаж байна. Сөүл Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 104 иргэнээс 37 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор шинжилгээ авсан 27 иргэнээс корона илрээгүй. “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 152 иргэний шинжилгээг өнөөдөр авна. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн сэжигтэй тохиолдлын хоёр иргэний шинжилгээний хариу маргааш гарна” гэдгийг тодрууллаа.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.04-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.04-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, April 3, 2020

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.