Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарчээ

2020-03-29 Мэдээ мэдээлэл

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

Тусгаарлан ажиглах байранд нийт 3.883 хүн хяналтад орсоноос өнөөдрийн байдлаар 2.434 иргэн ажиглалтад байна. Энэ ажиглалтад 230 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамт тусгаарлагдан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Үүнээс гадна лаборатори, бусад параклиникийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж байгаа юм.  Галт тэргэнд хоногтоо 11-19 эмч, эмнэлгийн мэргэжилтэн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Гуравдугаар сарынг 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарчээ. Тусгаарлалтад байгаа ХӨСҮТ-д тав, Увс аймагт хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэд дөрөв зэрэг нийт 32 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Одоогийн байдлаар 220 хүн ХӨСҮТ-д ажиглалт, тусгаарлалтад байна.

 

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.29-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Saturday, March 28, 2020

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.