ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын хэлснээр “Өнөөдрийг хүртэл нийт 3.633 хүнийг тусгаарлан ажиглалтад авчээ. Одоогийн байдлаар 2.216 иргэн тусгаарлалтад байгаа аж. Мөн тэрбээр “Баян-Өлгий аймагт нэг жолооч нэмэгдсэн бол Дархан-Уул аймаг 34 иргэн, Баянбууралын амралтад 149 хүнийг нэмж тусгаарласан байна. 149 иргэн нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн бөгөөд тэднийг түргэний галт тэргээр Баянбууралын амралтад аваачсан.
Цаашид мөн бид УОК-ын шийдвэрээр иргэдийг нэмж тусгаарлах байруудыг бэлэн болгож байна. Хэрвээ Баянхангай, Баянбайгаль, Батсүмбэрийн амралтуудад иргэдийг тусгаарлахаар болбол тэнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлдсэн.
УОК-ын хурлаар тусгаарлах хугацааг 21 болгож сунгасан бөгөөд ганц, ганцаар нь тусгаарлах нөхцөлийг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд хатуу шаардлага тавих юм байна.
Бид тусгай үүргийн онгоцонд явах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон түргэвчилсэн оношлуурын бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87445
30768
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.