Шууд-ЭМЯ: Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн хяналтад байна

2020-03-25 Мэдээ мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий нийтэд коронавирусийн шинж тэмдэг, нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг онцлоод улс орнууд хөл хориог чангатгах арга хэмжээгээ чангаруулж буйг дуулгалаа. Шинэ төрлийн коронавирусээр 65-аас дээш насныханд өвчлөл зонхилдог байсан бол 18-45 хүртэлх насныхан илүүтэй халдвараар өвчлөх хандлагатай байна.  Мөн ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа Азийн орнуудад зонхилж магадгүй гэдгийг анхааруулжээ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны мэдээлснээр Монгол Улс коронавирусийн нэг дэх давалгаанд өртөөгүй ч хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж бэлэн байдлаа хангах хэрэгтэй гэдгийг мэдээлэв. Хятад Улс гэхэд тусгаарлах байрны тоогоо нэмэх талаар бэлтгэлээ базааж байгаа гэв. Мөн гадуур хүүхдүүдээ дагуулаад дэлгүүр хоршоо хэсч буйг анхааруулав.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.25-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, March 24, 2020

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 196 оронд халдвар тархсан. Лаус, Лив улсад шинээр халдвар бүртгэгдсэн. Лаус улсад нэг өдрийн дотор хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн нь зочид буудлын үйлчлэгч нар байсан.

АНУ-д халдвар өндөр тархалттай байна. Үүнд, 18-35 насныханы дунд халдварын өвчлөл өндөр байгаа гэсэн мэдээлэл өглөө. Мөн 18-аас доош насны гурван хүүхэд нас барсан. Мөн гэр бүлийн хүмүүс нас барсан тохиолдлууд бүртгэгдлээ. Дэлхийн олон оронд хөл хориог улам нарийсгаж байна. Австрали улсад хуримыг 5, оршуулгыг 10 хүнтэй хийх журам гаргасан.

Дундаж өвчитний эмнэлэгт хэвтэх хоног 42 байгаа тул эмнэлгийн орны хүрэлцээ дэлхийн олон улс оронд хомсдож хүндрэлтэй байна. Иймээс иргэд анхаарлаа сулруулж болохгүйг дэлхийн олон орны өнөөдрийн үйл явдлаас харж болно” гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Халдвар дэлхийн 196 орон бүс нутагт бүртгэгдсэн байна. Нас баралт 16362 болж бүртгэгдсэнийг ДЭМБ-аас мэдээлсэн.

АНУ, Испани, Герман, Иранд халдварын тохиолдол 1000-10000 шинээр бүртгэгдэж байна. Итали нас баралт 10.3 хувь хүрсэн байна. Испанид халдварын тохиолдол 2 дахин нэмэгдсэн. Италид гарсан тохиолдлын 80 хувьд нь 3 мужид байсан бол 6 болж өргөжөөд байна.

Хяталд улсад олон улсын тээврээр 20.000 зорчигч зорчдог байна. Энэ нь гаднаас халдвар тээвэрлэгдэн ирэх эрсдэл өндөр байгаа төдийгүй тусгаарлалтын байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Дотоодын халдварыг хязгаарласан тул бизнесийн үйл ажиллагааг үргэлжүүлж, амьдрал хэвийн үргэлжилж эхллээ.

ДЭМБ хөл бөм бөмбөгийн холбоотой хамтран компанит ажил эхлүүлээд байна. Ингэхдээ өвчний тархалтыг зогсоохын тулд 5 гол алхамыг уриалж байна. Тухайлбал, гараа сайтар угаах, ханиаж найтахдаа ам хамраа дарах, аль болох нүүрэндээ хүрэхгүй байх, бусдаас дор хаяж 1 метрийн зай барих, халуурах шинж тэмдэг илэрвэл гэртээ байх алхмуудыг танилцуулжээ” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.03.23-нд Нийслэлийн 6 дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, Орхонд байгаа 1 хүний шинжилгээний хариунд халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн хандалт танадалтад байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс давтан шинжилгээ авсаар байна. Одоогийн байдлаар Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс сорьц авч шинжилгээ хийж байна.

Өвчитнүүдийн биеийн байдал тогтвортой байна. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу хамар, залгиураас арчис авч шинжилгээ хийж байна. Мөн цэр, цус, баас, шээснээс мөн шинжилгээ авч байна.

Мөн эмчилгээ хийлгэж бүрэн эдгэсэн хүнийг гаргахдаа 3 удаа шинжилгээ хийж байж гаргадаг. Тэр хүнийг дутуу гаргавал халдвар тараах магадлалтай тул ингэж дахин дахин шинжилгээнд хамруулж, хянаж гаргадаг. Тусгаарлалтаас гарч байгаа хүн гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмж авч гардаг. Өөрийгөө хуурч болохгүй” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.