Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ сарын 15-16-нд шилжих шөнө хил дамжин орж ирсэн 19 иргэнийг Дархан-Уул аймагт шилжүүлэн тусгаарлажээ. 

Ингэснээр Дархан-Уул аймагт нийт 108 иргэнийг ажиглан тусгаарлах болон эмчлэн тусгаарлах байранд байрлуулаад байна. Иргэдийн биеийн байдал ямар нэг зовиургүй хэвийн байгааг холбогдох албаныхан тодруулж буй юм.