ЭМЯ-ны 11.00 цагийн Covid-19 халдварын нөхцөл байдлын мэдээллээр өчигдөр буюу 15-нд ХӨСҮТ-д 10 хүнийг тусгаарлан ажиглалтад авсан талаар хэлж байна. Одоогоор 291 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийж байгаа аж. ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэн Франц улсын долоон жуулчинг хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ны хооронд Хөвсгөлийн Хатгалд аваачиж, үйлчлээд буцаж ирсэн байна. Улмаар гүйлгэж, халуурсан зовиуртай тусгаарлагдсан ч биеийн байдал тогтвортой байна.
Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэдийн дунд Бельги, Франц, Швейцарь, Германаар дамжаад ирсэн гэр бүлийн хүмүүс байна. Маш олон орноор дамжиж ирж байгаа иргэд их байгаа гэнэ. Тухайлбал, Сөүл-Улаанбаатарын онгоцоор 244 иргэн иржээ. Халуурсан, паспортоо орхисон иргэдийг үлдээсэн байна.
Өнөөдрийн Берлин-Москвагийн онгоцоор 231 иргэн ирсэн. Өндөр эрсдэлтэй орноос ирсэн, халуурсан өгүүлэмжтэй нийт 17 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Зовиургүй иргэдийг Амар зочид буудалд байрлуулсан бол орой Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 270 иргэн ирнэ гэж мэдээллээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87444
30760
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.