COVID-19 хаанаас үүсэлтэй вэ?

2020-03-16 Мэдээ мэдээлэл

 2020 оны эхээр шинэ төрлийн коронавирусийн халдвар Үхань хотод ноцтой дэлгэрэх үед барууны хэвлэл мэдээллийнхэн тус вирусийг Хятад улсаас үүсэлтэй, Үхань хотын амьд амьтны захад ямар нэгэн амьтнаас хүнд халдварлаж эхэлсэн, хятадууд зэрлэг амьтны мах идсэнээс болж үүссэн хэмээн мэдээлж байв.

Хятад улс ч тус вирусийн эх үүсвэрийг олох гэж хичээсэн ч оньсого хэвээр байна. Хятадын мэргэжилтнүүдийн баг генийн дарааллыг судалсны үндсэн дээр шинэ төрлийн коронавирус амьд амьтны захаас үүсээгүй, харин эх үүсвэр нь үл мэдэгдэх олон төрлийн вирус амьд амьтны захад нэвтэрч, үүнээс улбаалан халдвар дэгдсэн гэж үзжээ. Энэ вирусээр өвчилсөн анхны тохиолдол буюу анхны “тээгчийг” тогтоож чадахгүй байгаагийн шалтгаан энэ ч байж мэднэ.

Харин 2020 оны хоёрдугаар сард Японы Асахи телевиз: Шинэ төрлийн коронавирус Хятад улс биш Америкаас эхтэй байж болзошгүй. Сүүлийн үед Америкт дэгдээд буй халдварт ханиадны улмаас наад зах нь 14 мянган хүн амь насаа алдсан. Тэдний зарим нь коронавирусийн халдвар авснаас болж өөд болсон хэмээн мэдээлжээ. Ер нь жил бүрийн сэрүүний улиралд Америкт халдварт ханиад дэлгэрдэг боловч энэ жилийн хувьд онцгой олон тохиолдол илэрч, нас баралт, залуу хүнд халдварласан тохиолдлын аль аль нь эрс нэмэгдсэн тул Японы Асахи телевизийнхний анхаарлыг татсан болов уу.

Өнгөрөгч сарын 24-нд Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв Лос Анжелес, Сан Франциско, Сиэттл, Чикаго, Нью Йорк зэрэг хотын Нийгмийн эрүүл мэндийн лабораторид халдварт ханиадтай төстэй өвчтөнүүдэд шинэ төрлийн коронавирусийн шинжилгээ хийхээ мэдэгдсэн. Дараа нь 3-р сарын 11-нд тус төвийн тэргүүн Роберт Редфилд: Халдварт томуугаар нас барсан гэж үзсэн зарим тохиолдол үнэхээр коронавирусийн халдвараас үүссэн уушгины хатгалгаа бүхий өвчтөн байсан хэмээн мэдэгджээ.

Мөн өнгөрсөн сарын 27-нд Тайванийн судлаач телевизийн нэвтрүүлгээр COVID-19 Америкаас эхтэй болохыг, хэрхэн халдварлаж эхэлсэн тухай судалгааны дүнгээ танилцуулсан юм.

Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэдэг. Хэн нэгэн зориудаар өвчин тараагаагүй бол хаанаас эх үүсвэртэй болох нь нэг их чухал биш юм. Ялангуяа өнөөдрийн байдлаар, ДЭМБ шинэ төрлийн коронавирусийг цар тахал хэмээн зарлаж, халдвар дэлхийн 120 гаруй улс оронд нэрвээд буй энэ үед бид нэг нэгээ гадуурхан, эх үүсгэврийн тухай маргахаас илүүтэй яаж хамтран ажиллаж, хэрхэн ялан дийлэх тухай хэлэлцэх нь илүү ач холбогдолтой юм.

Хятад улсад халдварын байдал ноцтой болоход дэлхийн улс орнууд халуун гараа сунгаж тусалсан. Одоо энэ халдварт өвчин дэлхий даяар тархаж байгаа үеэр Хятад улс их гүрний үүрэг хариуцлагаа биелүүлэн улс орнуудтай туршлагаа хуваалцаад зогсохгүй, эмчилгээний баг томилон, эмнэлгийн болон амьжиргааны эд материал хандивлах зэрэг аргаар халдварын байдал ноцтой байгаа бусад улс оронд тусалж байна. Хүн төрөлхтөн бид хувь заяаны хамтын цогц, аюулт хар тахлын өмнө бид нэг гэр бүл байх ёстой. Иймээс хариуцлагыг хэн нэгэнд яаран тохохоос илүүтэйгээр, хэн нэгийгээ ялгаварлан гадуурхалгүйгээр хамтдаа хичээн зүтгэх нь маш чухал болоод байна.

Эх сурвалж: www. cctv.com

Хууль л амла!

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.